МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЦАГААН БЭРС 2023" өсвөрийн шатрын тэмцээн
МҮЭ-ийн Соёлын Төв Ордны нэрэмжит "ЦАГААН БЭРС-2023" өcвөрийн шатарчдын түргэвчилсэн (Рапид) тоглолтын #Улсын_аварга_шалгаруулах_XVII тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Улаанбаатар хот, 15 аймгийн 6-15 насны 590 өсвөрийн шатарчид оролцож оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн байна. Очир Ундраа группийн хувьд тус тэмцээнийг 16 дахь жилдээ ивээн тэтгэж байгаа бөгөөд тус тэмцээнээс олон олон их мастер төрөн гарч эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулна гэдэгт итгэж байна.

Очир Ундраа ХХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.
Очир Ундraа ХХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэн, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Бид уул уурхайн салбарын бусад компаниудын адил "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, нөхөн сэргээлт хийх ажлыг хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд хувь нэмрээ оруулж байна. Тус компанийн энэ чиглэлээрх үйл ажиллагаа нь Монгол Улсын байгаль орчны бодлого, зорилтуудтай нийцэж байгаа бөгөөд ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
