Захирлын мэндчилгээ
Очир Ундраа ХХК-ийн цахим хуудсаар зочилж буй эрхэм таны энэ өдрийн амгаланг айлтгаж, ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Юуны түрүүнд хэрэглэгч, харилцагчдад хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй сайжруулах, тогтвортой хөгжлийг хангахад хамтран зүтгэж, бидэнд итгэн Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар хөдөлмөрлөж буй хамтрагч, түншүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид үүсгэн байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн тэлж, өрсөлдөх чадвараа бэхжүүлэн, ямагт нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг баримтлан ажилласаар ирлээ.
Очир Ундраа ХХК нь олон улсын чанар стандартын шаардлага хангасан уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэглэгддэг төрөл бүрийн химийн бодис, тоног төхөөрөмж, хүнд машин механизмын сэлбэг, эд анги, тос тосолгооны материал зэргийг шууд импортлон хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн ёслолын буудлагын үйлчилгээндээ олон улсын шинэ техник, технологийг нэвтрүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг ямагт өндөр байлгахад анхаарч ажиллаж байна.
Цаашид бид үйл ажиллагаагаа улам хялбаршуулан стандартжуулж, ил тод байдлыг эрхэмлэн, итгэлцлийг бэхжүүлж, өнөд үлдэх үнэ цэнийг бий болгож, уул уурхайн төслүүдийг үр ашигтай хэрэгжүүлэх замаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан үндэсний тэргүүлэгч компани болохоор зорин ажиллаж байна.
Таныг хүндэтгэсэн:
Г.Мөнхзул
Гүйцэтгэх захирал